Feb 3, 2012

Солонгосын 17 их, дээд сургууль гадаадаас элсэлт авах эрхээ 1 жилээр хасуулав

Нийт 36 их, дээд сургууль болон коллеж гадаадаас оюутан элсүүлэх эрхээ хасууллаа. Шалгалтаар хамгийн муу үнэлгээ авсан сургуульд Санмён их сургуулийн Чоннам хот дахь кемпус, Соншин эмэгтэйчүүдийн сургууль, Сүншил, Хансон зэрэг нийт 17 сургууль элсэлт авах эрхээ 1 жилээр хасууллаа.

Солонгосын Боловсрол, шинжлэх ухааны яам 2011 оноос эхлэн "Гадаадаас оюутан элсүүлэх, зохион байгуулах ажлыг шалган тогтоох" комиссыг томилсон бөгөөд  уг шалгалтанд нийт 347 их, дээд сургууль, коллеж(4 жилийн баклаврын сургалттай сургууль 201, коллеж 146) хамрагдаж 17 сургууль гадаадаас элсэлт авах, тухайн сургуулийн нэрээр визэнд орох эрхээ 1 жилээр хасуулж, 7 сургууль анхааруулга, 12 сургууль зөвлөгөө авах шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ. Уг дүгнэлтийг 2011 оны 12 сарын 29-нд гаргасан байна.

Эдгээр 17 сургуулийн нэрс
Мёншин, Тэгү хотын Урлагийн сургууль, Санмён их сургуулийн Чонан хотын кемпус, Соншин эмэгтэйчүүдийн их сургууль, Сүншил, Ханмин, Хансон, 2жилийн коллежоос Гванян анагаахын коллеж, Сонхва, Сунху, Ённам гадаад хэлний коллеж, Ханён, Дуна-Инжэ, Пүсан хотын урлагийн сургууль, Сунвон, Жүсон, Чүнчон коллеж

Эдгээр сургуулиуд 2012 оны 3 сарын 1-ээс 2013 оны 2 сарын 1 хүртэл элсэлт авч виз гаргуулах эрхээ хасуулжээ. Ирэх оны 1 сар хүртэл шинэчилсэн хөтөлбөрийн тайлангаа яаманд өгч, дахин шалгалтанд орох хэрэгтэй бөгөөд энэ тогтоол одоо суралцаж байгаа оюутан болон солилцооны оюутанд хамаарахгүй.

Шалгалтын гол үзүүлэлтүүд нь тухайн сургуулийн гадаад ажилтны тоо, тухайн сургуулиас гадаадад суралцаж буй оюутны тооны харьцаа, дотоодын оюутны тоо болон солилцооны, гадаад оюутны тооны харьцаа, цэвэр гадаад оюутны тоон харьцаа, гадаад оюутнуудын сургууль хаялтын тоо, гадаадын хичнээн улс орноос оюутан элсүүлж авч байгаа эсэх, сургалтын төлбөрийн хөнгөлөлт гэх мэт санхүүгийн байдал, гадаад оюутны дотуур байр зэрэг нийт 8 үзүүлэлтээр шалгалт явуулжээ. 

Шалгалтаар гадаад оюутныг сургах боломж нөхцлийг сайн бүрдүүлсэн шилдэг 10 сургуулийг мөн шалгаруулав. Гёнхи ИС, Корёо ИС, Соган ИС, Сөүлийн ИС, Ёнсэ ИС, Ихва эмэгтэйчүүдийн ИС, Ханян ИС-иуд орсон ба 2 жилийн сургалттай коллежоос ДунянМирэ, Инха үйлдвэрлэл технологийн мэргэжлийн сургуулиуд орсон байна. 
  
 
 

3 comments:

Anonymous said...

сайн байна уу? би энэ хавар олон улсын эдийн засаг мэргэжилээр бакалавр зэрэгтэй төгссөн. тэгээд энэ намараас солонгост суралцах бодолтой байна. англи хэлний түвшин тааруухан болохоор яавал зүгээр вэ? солонгосын аль сургууль нь бизнесийн удирдлагадаа нэр хүндтэй сургууль вэ? бас визний талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч

Unknown said...

Сайн байна уу? Энэ мэдээллийн талаархи дэлгэрэнгүйг нь хаанаас үзэж болох вэ? Сануулга авсан 7 , зөвлөгөө авах шаардлагатай 12 сургуулийнх нь нэрийг авмаар байх юм. Туслаач

Unknown said...

сайн байна уу би энэ жил хүнсний эрүүл ахуйч мэргэжлээр төгсөж байгаа маа солонгост энэ чиглэлээрээ үргэлжлүүлж сурах санаатай байгаа ма энэ чиглэлийн сургууль солонгосд байдаг юм уу бвал ямар сургууль байдаг вэ