Apr 15, 2011

Солонгос улсад хэлний бэлтгэлд суралцах тухай

Монголоос Солонгосыг зорих оюутан залуусын тоо сүүлийн 3-4 жил эрс өслөө. Ихэнх оюутнууд хувийн зардлаар ирдэг. Ялангуяа хэлний бэлтгэлээс эхлэн суралцах гэж буй оюутнууд бол бараг л 100% төлбөрөө өөрөө даах хэрэгтэй байдаг.


Монголоос шууд хэлний бэлтгэлд элсэх материалаа бүрдүүлэн визэнд орж ирэх эсвэл аялалын виз буюу С-3 ангилалын визаар Солонгост ирэн хэлний бэлтгэлээ сонгон орох гэсэн хоёр сонголт бий.
Шууд D-4 буюу түр хугацааны сургалтын виз нь дотроо хэлний бэлтгэл гэсэн ангилалтай. Энэ ангилалын визээр Солонгос улсад 2 жилээс дээш хугацаагаар амьдрах боломжгүй. С-3 визээр орж ирсэн хүн тухайн визнийхээ хугацааг дуусахаас өмнө сургуульд бүртгүүлэн орох хэрэгтэй. Сургуульд материал өгөхөд 7-21 хоногийн дотор тэнцсэн эсэх хариу гарна. Тийм учраас цаг хугацаагаа зөв тооцоолох нь чухал. Тэнцсэн хариу гарвал сургалтын төлбөрөө шилжүүлнэ. Хэлний бэлтгэлийн 1 шатны төлбөр 900,000-1,600,000 болно. Монголоос шууд элсэн орохыг хүсч байгаа бол ихэнхдээ 2-4 шатны төлбөрийг нэг дор төлөх хэрэгтэй болдог.


Сүүлийн үед монгол оюутны тоо ихэссэн, ирмэгцээ сурахгүй хаяад явдаг зэргээс болж зарим сургуулиуд монгол оюутны элсэлтийн материалд ганц хоёр нэмэлт шаардлага тавьдаг болсон. Жишээ нь: Сэжун ИС, Сөүл хотын ИС, Конгүг ИС гэх мэт.

Хэлний бэлтгэлд ороход шаарддаг нийтлэг материал

1. Хамгийн сүүлд төгссөн сургуулийн боловсролын гэрчилгээ
2. Дүнгийн хуулбар
3. Цээж зураг
4. Суралцах төлөвлөгөө
5. Анкет(сургуулиуд өөрийн гэсэн бланктай байдаг)
6. Санхүүгийн баталгаа 3000$-оос дээш(зарим сургууль 10,000$)
7. Гадаад паспортын хуулбар
8. Солонгос хүний батлан даалт
9. Бүртгэлийн хураамж 50,000-100,000 вон

Санхүүгийн баталгааг сүүлийн үед хадгаламжийн дэвтэрийн хуулбар, сүүлийн 1 сарын гүйлгээний хуулгатай хамт шаарддаг болсон харагдаж байсан. Гэхдээ энэ бол бүх сургуулийн хувьд биш. Ер нь бол дансны үлдэгдлийн тодорхойлолт л байхад болдог.
Солонгос хүний батлан даалтын асуудал жоохон хэцүү. Хэрэв танд батлан даалт хийж өгөх таньдаг солонгос хүн байгаа бол сургууль зуучлах байгууллагаар дамжилгүй өөрөө шууд бүртгэлээ хийж болно. Харин ийм хүн байхгүй тохиолдолд монголд байгаа Солонгосын хэлний бэлтгэл зуучлах төвөөр дамжуулан материалаа өгвөл тухайн байгууллага батлан даалтыг өөрсдөө хийж өгөх болно. Гэхдээ сайн лавлаж асуугаарай.

Ихэнх сургуулиудын хэлний бэлтгэл 1-6 шаттай байдаг. Санмён ИС-ийн хэлний бэлтгэл 8 шаттай, Йөнсэ ИС-ийнх европын орноос ирсэн оюутнуудын А, Б гэсэн ангилалтай ангиудтай сургалтаа явуулдаг.

1 шатанд 10 долоо хоног сурдаг. Тэгэхээр 10 долоо хоноод визагаа сунгуулна гэсэн үг. Виз сунгалтын хураамж 30,000 вон. Дансны үлдэгдлийн баталгаа 3 сая вон.

Хичээл эхлэх хугацаа нь ерөнхийдөө ойролцоо
Хавар 3.1-5.10 орчим
Зун 6. 1-8.10 орчим
Намар 9.1-11.10 орчим
Өвөл 12.1-2.10 орчим

Тухайн сургуулиасаа хамаараад дээрх хугацаанаас хойшоо урагшаа 7-14 хоногийн өмнө, хойно эхэлнэ. Бүртгэл нь хичээл эхлэхээс 2-3 сарын өмнө явагдана гэж тооцох хэрэгтэй. Энд амьдарч байгаа оюутнуудын хувьд гэвэл хичээл орохоос 1 сар юм уу заримдаа 14 хоногийн ч өмнө бүртгүүлэх боломжтой.

Хэлний бэлтгэлүүдтэй сургуулиудын вэб хаягийг орууллаа. Өөрөө ороод сонирхоод үзвэл илүү мэдээлэл авах боломжтой. Сөүл, Кёнги мужид байршилтай сургуулиуд. Метрогоор яваад байх боломжтой байршилтай

http://language.snu.ac.kr/site/kr/lei/main/main.jsp - Сөүлийн ИС-ийн хэлний сургалтын төв
http://dilc.duksung.ac.kr/ Догсон эмэгтэйчүүдийн сургууль
http://kfli.konkuk.ac.kr/ Конгүг ИС
http://elc.ewha.ac.kr/korean/ko/index.asp Ихва эмэгтэйчүүдийн ИС
http://huniv.hongik.ac.kr/~hili/ Хуниг ИС
http://site.inha.ac.kr/ltc/ Инха ИС
http://www.kookmin.ac.kr/ Гүгмин ИС
http://www.yskli.com/ Йөнсэ ИС
http://cklc.smu.ac.kr/ Санмён ИС
http://kli.ajou.ac.kr/main.asp Ажү ИС
http://www.uikorean.kr/ Инчөнь ИС
http://hankls.hnu.kr/ Ханнам ИС
http://web.kmu.ac.kr/kintlcenter/ Кэмён ИС
http://cafe.daum.net/sskorean2/ Сүншил ИС

Дашрамд хэлэхэд олон хүмүүс хэлний бэлтгэл, их сургууль, магистр, докторт яаж орох уу, юу бүрдүүлэх үү гэх зэргээр их асуудаг. Миний бие энд хэдэн жил сурч байгаа учраас бас нэг ч гэсэн монгол хүнд тус болох үүднээс боломжоороо хэлж өгдөг. Харин үүнийгээ блог дээр тавивал хэн хэндээ амар гэж санаад орууллаа

Асуух зүйл гарвал үг үлдээж болно шүү.

Амжилт хүсье

82 comments:

  1. Сөүл хотын Их Сургуулийн хэлний бэлтгэлийн хаяг http://iice.uos.ac.kr/

    ReplyDelete
    Replies
    1. sain bnu ahlah surguulid herhen zuuchillar eswel ymr negen visa gaar yaj ywj boloh we helj tus bolooch bi uuruu solongost helnii beltgeld n suuhguigeer olon ulsiin ahlah surguuli ch umuu neg ahlah surguulid suranga mongoloos yawahda helnii beltgeld suuchad ywh gsn um ahlah surguulid 11 dugeer angid oroh um ene tuhai helj tus bolooch ?

      Delete
    2. sain bnu? bi odo1r kurs solongs helni angid surdag mini huwid solongs ywj suraltsh bolomj bga bolwu? zaawl helni beltgeld ochod suuh sshardlagatai yu?

      Delete
    3. sain bain uu. helnii beltgeleer ywahad dotuur bair hool n tsaanaasa ugdug surgalt bdag ym bolowuu herew tiim bol tulbur n sariin hed baih we? bi surguulia 2014 onii 1sard tugsun tegwel yg tugssunii daraa hediid bvrtgvvlwel bolohoor ym bol heleed uguuch. mun helnii beltgeld ywahdaa magisteriin bvrtgelee hamt ugdug ymu ali eswel ehleed helnii beltgeldee dangaar n bvrtvvlj ywaad ochood surguulidaa magisteriin materialaa bvrtgvvlj ugdugiin boluu vvniig heleed uguuch. bayrlalaa

      Delete
  2. bi MUIS d surdag odoo 2 dugaar kurs ene namaraas 3 kurseesee solongosruu yvaj boloh bolowuu biznes udirdlagiin chigleleer surdag

    ReplyDelete
    Replies
    1. Сурахад болно. Гэхдээ 1-р курсээсээ л эхлээд сурах байх даа. Шууд солилцоо хэлбэрээр монголд сонссон кредитийг нь тооцох сургууль элбэг биш болов уу гэж бодож байна. Блог дээр солонгост суралцах зөвлөмж байгаа тэрийг уншаад үзээрэй. Би хувьдаа бол баклаврыг эх орондоо сурсан нь арай дээр гэж боддог. Санхүү, цаг хугацааныхаа хувьд арай хэмнэлттэй.

      Delete
  3. Сайн уу?Би сургуулиа төгсчихсөн одоо дахиад гадаадад магистарт сурах санаатай байна лдаа. тэгээд харин солонгос хэл сайн мэдэхгүй тийм болохоор хэлний бэлтгэлт сууж байгаад их сургуульд нь элсэж орох санаатай байна. гол санхүүгийн асуудалтай байна лдаа. тэгээд хүмүүсээс сураглахнээ с3 гэдэг визээр гараад очоод цагийн ажил интэр хийж байгаа тэндээсээ наашаа ирэлгүйгээр шууд хэлний бэлтгэлдээ сууж болдог гэсэн үнэн болвуу? энэ ерөн хэр боломжтой вэ? бас нэг асуудал нь с3-ийн визээр гарна гэхээр виз гарах магадлал бага байдаг гэсэн үнэн болвуу? с3-аар гарна гэхээр яг яаж гарна гэсэн үг вэ? тодорхой гоё тайлбарлаад өгч болох болвуу?

    ReplyDelete
    Replies
    1. Сайн байна уу? С-3 виз аялал зуучлалын виз. Энэ визээр орж ирээд сургалтын визээр солиулахад болно. Гэхдээ аялалын виз сайн гардаггүй гэдэг үнэн байх. Англи хэлний шалгалт өгч байсан бол шууд магистрт хувиараа материалаа бүрдүүлээд өгч болно.Хэлний бэлтгэлд мөн хувиараа материалаа бүрдүүлээд өгч болох ч солонгос хүний батлан даалт хэрэгтэй. Нэг зүйл хэлэхэд хэлний бэлтгэлд сураад хажуугаар нь ажил хийж зардлаа нөхөх боломж их бага шүү. Солонгос хэлгүй ч шууд магистр материал өгч болно. Аз таарвал зарим сургууль авна. Орж ирснийхээ дараа харин шууд хичээлдээ оролгүй 6 сар ч юм уу хэлний бэлтгэл суух нөхцөлтэйгээр тэнцэх байх гэж бодож байна.

      Delete
  4. Hi. sain uu? bi naiz oxintoigoo xamt solongos ywj xelnii beltgeld neg jil xamt surch bgaad negn magistart elsej orood neg ger bvl gd tendee ajillaad xamt amidraad baix sanaa bgaanmaa ene xer bolomjtoi we? bid 2 gerleltee batluultsan bgaa. naashaa daxij irelguigeer tendee bj bgaad viz interee soliulaad 2uulaa xamt bj bolox bolwuu?

    ReplyDelete
    Replies
    1. Сайн байна уу? Хэлний бэлтгэлээс магистрт ороод сургуулийн визтэй болсны дараа заавал монгол явах шаардлагагүй эндээ гэр бүлийн визээр ангилалаа солиулж болно. Визээ солиулахад гэрлэлтийн баталгааны нотариатаар батлуулсан хуулбар хэрэгтэй.

      Delete
  5. sain uu? bi ene jil surguulia tugsunu l duu tegeed magistraa solongost suraltsah sanaatai bna tegeed yag haanaas ehlehee meddeggui ee ug ni gaigui surguuld tetgelegtei yawah sanaatai tegeed ali hotod ni baiwal zugeer talaar asuuh gesiimaa tetgelegt hamragdahiin tuld solongos heliig sain medeh shaardlagatai yu huwiin surguuluudiinh ni tulbur hyamad bdag gesen meddeg surguulia helj uguuch bas english sain bh uu bi english helendee taaruuhan l daa

    ReplyDelete
    Replies
    1. Сайн байна уу? Тэтгэлэг авахад мэргэжил нилээн хамаарна. Инженерийн чиглэл, байгалийн ухаанаар сурахад тэтгэлэг авах боломж арай дээр. Эхний ээлжинд тэтгэлэгт ороход хэлний чадвар гол үзүүлэлт болох тал бий. Солонгос хэл юм уу англи хэл одооноос системтэйгээр үзээд эхэлвэл гайгүй л байх. Эсвэл хэлний бэлтгэлээс нь эхлээд л энд ирээд сурах хэрэгтэй байх. Улсын сургууль нь арай хямд төлбөртэй, хувийн том сургууль жишээ нь Ёнсей, Корё их сургуулиуд өндөр төлбөртэй сургуульдаа ордог.
      Удахгүй Солонгосын их дээд сургуулийн вэб хаягуудыг оруулна.

      Delete
  6. Сайн байна уу? хариу илгээсэнд баярлалаа. Дахиад нэг юм асуух гэсэн юм. Тэнд хэлний бэлтгэлд суухад солонгос хүний батлан даалт хэрэгтэй юу гүй юу? Солонгос хэлний бэлтгэлт суухдаа магистарт орох гэж байгаа сургуулийнхаа хэлний бэлтгэлд суусан нь дээр үү тэ? аль эсвэл хамаагүй юу. Хэлний бэлтгэлээ аль болох хямдхан сургуульд нь элсэж ороод дараа нь магистрынхаа сургуулийг өөр сургууль сонгоод орвол гайгүй биздээ? Ерөн хэлний бэлтгэлийнхээ хажуугаар ажил хийхэд ажил их олдох боломжтой газар нь хагуур байдаг вэ? Тэнд ерөн хоёулаа амьдархад сарын зардал яг хэд гарах бол тооцож үзэж байсан уу? Хэлний бэлтгэл ерөн хэдээс хэдийн хооронд байдаг вэ?

    ReplyDelete
    Replies
    1. Сайн байна уу? Асуултанд дугаарлаад хариулъя.
      1. Хэлний бэлтгэлд сурахад Солонгос хүний батлан даалт заавал хэрэгтэй. Хэрвээ зуучлалын компаниар дамжиж ирэх гэж байгаа бол батлан даалтыг компани хариуцна.
      2. Магистрт орох сургуулийнхаа хэлний бэлтгэлд сурвал мэдээж давуу тал бий. Төлбөрийн хөнгөлөлт гэх мэт. Адаглаад л магистрын материал бүрдүүлэхэд өөрөө дотор нь байгаа болохоор хэлний бэлтгэлийн багш нараасаа тусламж аваад бүрдүүлэхэд арай л амар
      3. Өөр хэлний бэлтгэлээс орсон ч болно.
      4. Хэлний бэлтгэлийн хажуугаар ажил олж хийнэ гэдэг хэцүү. Хичээл өдөр бүр 9-13 хүртэл орох байх. Солонгосын онцлог Америк, Япон гэх мэт оронтой адил өдрийн тал цөөхөн цагаар хийх ажил гэж бараг байдаггүй.
      5. Ажил олж хийгээд байна гэвэл жоохон төв том хотыг бараадсан нь дээр. Сөүл, Инчонь, Сүвон гэх мэт хотоор оюутнууд их байдаг.
      6. Зардалын хувьд хүн болгоны хэрэглээ өөр. Байрны түрээс хэд байхаас шалтгаална. Хэрвээ сургуулийнхаа ойролцоо унаанд сууж явах шаардлагагүй газар амьдарвал зардал арай л хэмнэгдэх байх даа. Байр 1 сарын түрээс багадаа 300 орчим, автобус метро 1050, хоол 5000-аас дээш, хүнсний бүтээгдэхүүн монголтой үнэ нь бараг л ойролцоо.

      Delete
    2. Ок... Баярлалаа...

      Delete
    3. сайн байн уу. би одоо 6 сард сургуулиа төгсөөд солонгост магистрт сурах гэж байгаа юма. тэгээд тэтгэлэг хөөцөлдөөд амжилттай болохгүй юм шиг байна. хувиараа магистрийн материал яаж бүрдүүлж өгдөг юм бол. төлбөр нь ер нь хэр гарах бол. сургуулийн сургалтын төлбөр энэ тэр нь бас.

      Delete
    4. Сайн байна уу?
      1. Ямар арга хэлбэрээр магистрын тэтгэлэг хөөцөлдсөнийг чинь мэдэхгүй ч одоо сургуулиуд дөнгөж материалаа л авч байгаа. Тэнцсэн эсэх хариу 6 сараас л гарч эхэлдэг.
      2. 6 сард сургуулиа төгсөөөд дипломоо авч байж сургуулиа материалаа өгөх эрхтэй болох байх.
      3. Магистрт суралцахад юу бүрдүүлдэг хэдий үеэр бүртгэл эхэлдэг тухай энэ блог дээр бичлэг тавьсан. Солонгост магистр, докторт суралцах гэдэг гарчигтай байгаа байх. Мөн төлбөрийн тухай мэдээлэлийг ч тэнд дурдсан. Их дээд сургуулийн вэб хаягуудыг бас оруулсан байгаа учир сайн тухтай үзвэл хэрэгтэй мэдээллээ олж авахад тань тус болох байх. Амжилт хүсье.

      Delete
    5. sain bna uu.tsag vye olson heregtei medeellig haramgvi ugch bgaad chine bayarlaj bna.surlaga hudulmurt chine undruus undur amjilt hvsie.
      bi matematikiin bagsh.ene chigleleeree magistrt surah sonirhol bna.bolomj ni her we.solongos hel ogt medehgvi,angli hel dund tvwshind.yag zoriod huutsulduhud hedii her hugatsaa shaardagdah bol

      Delete
    6. Сайн байна уу? Баярлалаа. Нэг ч гэсэн хүнд хэрэг болж байвал сайн л байна.
      Ямар нэгэн хэлний шалгалтын оноо байхгүй бол жоохон хэцүү л байх. Өчигдөр 21-р зуун сангийн тэтгэлэгийн сонгон шалгаруулалтын материалыг оруулсан. Сонирхоод материалаа өгөөд үзээрэй. Шууд монголоосоо магистрт материалаа өгөөд ирсэн нь хамаагүй дээр байх гэж бодож байна. Математикаар энд сурдаг оюутан байдаг эсэхийг сайн мэдэхгүй л байна. Корё их сургуулийн science чиглэлдээ 100% тэтгэлэг өгдөг гэсэн. Энэ блог дээр их дээд сургуулийн хаяг дунд байгаа болохоор сайт руу нь шууд орж танилцаад материалаа бүрдүүлээд өгөөд үзүүрэй. Одоо бол 2013 оны элсэлтэнд л материалаа бүрдүүлж өгөх байх. Нэмж асуух зүйл гарвал үлдээгээрэй. Амжилт хүсье

      Delete
  7. материал бүрдүүлэх тухай Солонгос улсад суралцах зөвлөмжийг хараарай.

    ReplyDelete
    Replies
    1. pagma2470@yahoo.com add hiigeerei ok asuuh yum bna

      Delete
    2. Skype heregledeg bol uyanga_7 geed haigaad orood ireerei.

      Delete
  8. Сайн байна уу өөрийн чинь блог их таалагдлаа. Өрөөс чинь зөвөлгөө авах гэсэн юм. Манай нөхөр энэ жил төгссөн тэгээд солонгост мастерт сурах гэсэн юм. Урьд нь 3н жил солонгост ажиллаж байгаад ирээд 4н жил болж байна солонгос хэлэндээ амаар бол гайгүй бичгээр тааруу юм тийм бол заавал хэлний бэлтгэлд суухуу тэгээд тэнд очоод хэр хунацааны дараа гэр бүлээ урьх эрхтэй болох бэ.Сүүлд нь асуухад 2012оны бүртгэлээс хоцорчихсонуу.

    ReplyDelete
    Replies
    1. Comment сая л харлаа. Оройтож хариу өгч байгаад уучлаарай. Одоо дипломоо авч байгаа бол намраас 2013 оны элсэлтэнд бэлдсэн нь дээр бололтой. Одоо ганц нэг сургууль элсэлт авч байж ч магад. Гэхдээ жоохон тааруухан сургуулиуд авч байгаа байх гэж бодож байна. 2013 оны элсэлт 7 сараас эхлэж бүртгэж эхлэх байх. Блог дээр элсэлтийн тухай материал байгаа тэндээс дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
      Магистртаа эхлээд шууд материалаа өгөөд үзэхгүй юу. Сургууль нь үндсэн ангидаа сурангаа хэлний бэлтгэлд сур гэх юм уу эсвэл өмнө солонгост байсан болохоор хэлний бэлтгэлгүй сурах явцдаа солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын дүн авчирч өгч ч гэж магад. Ер нь бол сургууль сургуулийн үзэмжийн асуудал болохоор зүгээр материалаа бүрдүүлээд өгөөд л үз гэж санал болгох байна.
      Гэр бүлийн хувьд ирээд гадаад иргэний үнэмлэхээ авчих л юм бол сургуулиасаа суралцаж байгаа гэсэн тодорхойлолт аваад л урилгаа бичээд явуулж болно. Сүүлийн үед солонгос элчингээс дүнгийн хуулбар шаарддаг болсон гэсэн. Эхний улиралдаа сурч байгаа хүнээс дүн гэхгүй байлгүй дээ.

      Амжилт хүсье

      Delete
  9. сайн байна уу та
    би одоо 3-р курст сувилагч мэргэжлээр сурдаг одоо дараа жил төгсөнө
    би солонгос улсад очиж эмчийн чиглэлээр мэргэжлээ дээшлүүлж сурах бодолтой байдгиймаа тэгээд 12сард хэлний бэлтгэлд суугаад тэндээ шууд сурчмаар байна
    сургуулийнхаа дипломыг тэгээд 6 сард монголдоо ирээд авчих санаа байна надад туслаач би 12 сар гэээд солонгос улсын хэлний бэлтгэлд суумаар байна надад яаж хэрхэн хэлний бэлтгэлд суух ямар хүнтэй холбогдож болох талаар мэдээлэл өгч туслаач гуйжийна baaska_doll@yahoo.com гэсэн хаяг руу надруу заавал хариу илгээгээрэй please

    ReplyDelete
    Replies
    1. Сайн байна уу? Хэлий бэлгэлд сургуулиа төгсөөд л нэг мөр орсон нь хэрэгтэй болов уу
      Нэгт, Их сургуульд орохдоо хэлний мэдлэгээ гэрчлэх бичиг бичиг баримт хэрэгтэй. Тэгэхээр солонгост хэлний бэлтгэлд сурч байснаа гэрчилгээгээ өгөх байх л даа. Гэвч монголд 4-р курст сурч байгаа хүн яаж солонгост хэлний бэлтгэлд сурсан тухай тайлбар хэрэгтэй болно. Шуудхан хэлэхэд чамайг хуурамч дипломтой гэж ойлгох болно.
      Хоёрт, анагаахын чиглэлээр сурах болвол энд монголд сурч байсан кредитийг чинь хүлээн зөвшөөрөөд шууд баклаврт курс дэвшүүлж сургах эсэх нь баталгаагүй
      Гуравт, 6 сарын дотор шууд баклаврын хичээл ойлгох хэмжээнд солонгос хэл сурна гэдэг хэцүү. Учир нь 4-р шатыг өөрөөр хэлбэл 1 жилийн турш сурсан хүүхдүүд хүртэл үндсэн ангидаа ороод хичээлээ ойлгохгүй байна гэж ярьдаг.
      Дөрөвт, Анагаахаар сурах бол солонгос хэлнээс илүү англи хэл нь их хэрэглэгддэг гэж сонсож байсан.

      Боломжтой гэж бодсон аргаа зөвлөе. Солонгост хэлний бэлтгэлд сурах мөнгөөрөө одоо энэ намраас монголдоо 1 жилийн англи хэлний түргэвчилсэн сургалтанд суугаад энд сургуульд ирэх
      Өөр бас нэг хувилбар нь МУИС, Хүмүүнлэгийн англи хэлний оройн ангид 2,5-р элсэж ороод тэндээсээ баклавр аваад энд шууд магистрт сурах. Сайн судлаж үзээд шийдвэр гаргаарай

      Delete
  10. sain bnuu biodoo 11r angid orno surguulia tugsuud solongost surah bodoltoi bgaa tgd dotuur bairand baij boloh bolov uu

    ReplyDelete
    Replies
    1. Солонгосын бараг бүх сургууль дотуур байртай. Бүртгэлээс нь хоцорчихгүй л бол байж болно

      Delete
  11. sain bnuu? bi sayhan solongos helnii orchuulagchin chigleleer bakalawarin zeregt bolson tgd yonsei ih surguulinn magistart surah gsn yum boloh blwuu 2013oni elseltend tgd golch 3.39t topik-in 5d tentssen nadad yonsei ih surguuliin tetgeleg oldoh bolowuu ??? yah bol ??????

    ReplyDelete
  12. Ямар чиглэлээр сурахаасаа болох байх. Материалаа өгч үзэж байж л мэдэхгүй бол найдвартай тэтгэлэг олдоно гэсэн баталгаа байхгүй. Бүгд л эхлээд материалаа өгөөд тэтгэлэгт орсон байгаасай л гэж хүлээх л үлддэг. Солонгос хэлээрээ мастер хийх юм бол Сөүл хотын их сургууль сургалтын төлбөрийн 100 хувийн хөнгөлөлттэй сургадаг. Амжиргааны тэтгэлэг бол дараагийн асуудал. Урьд нь Гёнхый их сургууль, Сөүлийн ШУТИС хэлний 5-д тэнцсэн бол эхний 1 жил төлбөрийг 100 хувь хөнгөлдөг байсан одоо яаж байгааг сайн мэдэхгүй байна. Дүн, шалгалтын оноо 2 байгаа болохоор тэтгэлэг авчих байхаа. Амжилт хүсье

    ReplyDelete
  13. sn bn uu. baklawrin dun maini taaruu. solongos helnii shalgaltiin onoog ondor ogood teteglegt hamragdah bolomj bdg bolow uu.

    ReplyDelete
  14. Oroin mend. Tanii blog uneheer taalagdlaa. Bi Seoul national university.d baklavarer surmaar bna. Solongos hel medku bolohoor ehleed helnii kursd suuh shaardlagatai. Harin kursiinh n shalguuriig n harsan chni elseh huselt gargah bolson shaltgaan ba togsood tsaashdaa yu hiih tuhaigaa bich gsn bsn. Eniig yamarhuu bichwel zugeer we zugeer iim iim shaltgaanaar Dara ingenue tegne gem tochij bichwel zugeer u essay shig owormots ooriigoo ilerhiilsen bh u?????? Bas ene sur.d elsej oroh hetsuu yu?? Yadaj helnii kurs n elsej orohod amarhan bh Bol uuj????

    ReplyDelete
    Replies
    1. Сайн байна уу?
      Хэлний бэлтгэлийн суралцах төлөвлөгөө бичихэд заавал эссэ хэлбэрээр бичих шаардлагагүй. Ямар зорилгоор хэлний бэлтгэлд орох гэж байгаа тухайгаа мөн ямар түвшинд нь хүртэл сурах төлөвлөгөөтэй байгаагаа бичихэд л болно. Жишээ : Баклаврт суралцах зорилгоор хэлний бэлтгэлд орох гэж байна. Цаашдаа ..... зүйлийг сурч, хэлний бэлтгэлд 4 эсвэл 6-г дуустал сурах болно гэдгээ сайхан найруулаад л биччихээрэй. Нэг их хүндээр бодохэрэггүй.

      Delete
  15. sain bn u bi haiis t surdag 2-r kurs ee tugstsun, ene 9-n saraas bi solongost helnii damjaand yavj boloh bolov uu anhan shatnaas ni

    ReplyDelete
    Replies
    1. Сайн байна уу? Одоо бүртгэл авч байгаа сургууль байгаа. Хувиараа материалаа бүрдүүлээд өгөөд үзсэн ч болно. Гэхдээ баклавр чинь одоо 2-хон жил л үлдсэн юм байна ш дээ. Нэгмөр төгсөөд хэлний бэлтгэлд сурвал цаг хугацаа хэмнэх л юм шиг санагдах юм. Энд сурвал 1 жил хэлний бэлтгэлд 4 жил баклавр гээд монголд сурсан 2 жилтэйгээ нийлээд 7 жилийн баклаврт сурна гэсэн үг. Сайн бодоод шийдвэрээ гаргаарай.

      Delete
  16. bi uul ni haiis iin hos hutulbur songoson yun tgd say sur dree ochood uulzsan chini burtgel duustsan 9sard dahij burguul gd bhiin yah uu, chonbukiin ih surguulid

    ReplyDelete
    Replies
    1. sain bn uu.bi ene jil surguulia tugssin.solongost surah hvseltei bgaan.mini golch 3 tai garsan l da.iim golchtoi magistrt suraltsah bolomjtoi yu?teged bas vizee c3 r gargah sanaatai bgaama getel ajliin gazriin todorhoilt tsalingiin todorhoilt ntr heregtei baidag gehiin.bi odoogoor ajild orj chadaagvi bgaa bolhoor ene tal deer medeel ugch tuslaach.

      Delete
    2. Сайн байна уу? Голч оноо тухайн авах сургуулийн л үзэмжийн асуудал. Ер нь бол өндөр байх тусмаа сайн. Учир нь гадаад оюутнаас элсэлтийн шалгалт гэж авалгүй зөвхөн бүрдүүлж өгсөн бичиг баримтаар нь шалгаруулж авдаг.
      С3 виз аялалын виз. Солонгосоос урилга явуулах хүнтэй бол энэ визээр ирвэл зардал багатай л даа.
      Визэнд бүрдүүлэх материалын хувьд би сайн мэдэхгүй юм байна. Энэ тухай элчин сайдын яамнаас лавлах эсвэл визний агентаас лавласан нь илүү дээр байх гэж бодож байна. Амжилт

      Delete
  17. bayrlalaa.chamd ch bas amjilt.

    ReplyDelete
  18. sain uu chamd uneheer bayrlalaa ene site-aas medehiig husch bsan olon zuilee medej avlaa tgd bas zarim neg zuil todruulj asuuh gsen ymaa bi baklavaraa togsood 1jil bolj bna tgd masteraa so-d hamgaalah sonirholtoi bna solongos hel mongoldoo surchaad solongost masteraa surval her bolomjtoi ve yr ni buteh magadlal ni her ondor ve tgd bas minii golch 2.9 iim golchtoi so-iin mastert surah bolomj bdag uu

    ReplyDelete
    Replies
    1. Сайн байна уу? Нилээн орой хариу бичиж байгаад уучлаарай. Монголдоо солонгос хэлээд сураад TOFIC өгчихвөл боломжтой. Гол дүнгийн хувьд материал өгч байгаа сургуулиас л хамаарах байх. Хэлээ сурангаа магистрт сурах материалаа бүрдүүлээд өгөөд үзэхгүй юу. Гадаад оюутанаас элсэлтийн шалгалт авахгүй материалаар нь шалгаруулж авдаг болохоор заавал Солонгостоо байж байгаад материалаа өгвөл сайн гэсэн юм байхгүй.

      Delete
  19. сайн байна уу
    Манай охин Солонгост 1 жилийн хугацаатай оюутан солилцоогоор хэлний бэлтгэлд сууж бгаа юмаа.Энд бакалаврт 2-р курсын оюутан.Сая ТОПИК өгсөн.SEOUL NATIONAL UNIVERSITY-д бизнесийн удирдлагаар сурах бодолтой байгаа.энэ сургуульд ороход ямар шалгуур хангасан байх ёстой вэ? ятар нэгэн тэтгэлэг авах боломж хэр байдаг вэ Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч

    ReplyDelete
    Replies
    1. Сайн байна уу? Хэлний бэлтгэлийн хэддүгээр шатанд сурч байгаа вэ?Мөн TOFIC-ийн хэдэд тэнцсэн бэ?
      Сөүлийн Их Сургуулийн сайт дээр байгаа. Ихэнх тохиолдолд 5 юм уу 6-р шатанд тэнцсэн байхыг шаарддаг. Үлдсэн материал нь энд нь орсон материалыг бүрдүүлэхэд болох байх. Гэхдээ нэг зүйл хэлэхэд Монголдоо буцаж очоод 3,4-р курстээ сураад төгсчихөөд шууд магистрт сурвал тэтгэлэгт хамрагдах боломж арай өндөр. Тэтгэлэг ер нь бол материалаа өгч үзэж байж л болно. Нэг зүйл гэвэл баклаврт суралцах оюутны тоо олон болохоор өрсөлдөгч олонтой учир тэтгэлэг олдох нь магадлал бага гэсэн үг. Харин магистр арай өрсөлдөгч бага болохоор л шууд магистрт сурсан нь гадаад оюутанд арай дээр байдаг.

      Delete
  20. seol d bdag dongguk ikh surguuli her yum boloo medeh hun bnuuu ymar ymar chigleler elselt awdag tuhai medmeer bnaa bas her ner hundtei surguuli yum bloo meddeg zuil baiwal helj ogoorei bayrlalaa

    ReplyDelete
    Replies
    1. Дунгүг Их Сургууль Сөүлийн төвдөө байдаг. Бараг бүх л чиглэлийн мэргэжил байгаа байх. http://www.dongguk.edu/
      Орж үзээд мэргэжлээ өөрөө сонгоорой. Нэр хүндийн хувьд бол гайгүй. Хүмүүс буддын лам нар сурдаг сургууль гэдгээр нь гайгүй мэддэг. Монгол оюутан ч овоо хэд сурч байгаа.

      Delete
  21. Sain bn u? Bi mongold baklavraa ezemshsen, odoo solongost helnii beltgeliin 3-r tuvshind suraltsaj bgama. Helnii beltgeld irehdeee zuuchluulsan baiguullagatai hamtardag seouliin zahiin engiin l neg surguulid irsen. Odoo ene surguuliasaa shiljij solongostoo deeguurt ordog surguulid uldsen helnii tuvshinee duurgeed 3 sard magistrt oroh sanaatai. Gevch ymar surguuliruu, yaj shiljih uchraa oldoggui e. Odoogooor seouliin ih surguuli, korea de, hanyang de, yonsei, sungkyukwan, chung-ang surguuliig sudalj, elsehiig husch bga. Edgeeriin helnii beltgeld elsehed hylbar bolovch tsaashid magistrt surahad ali surguuli ni magistrt elsehed hylbar, tetgelegt hamragdah bolomjtoi gedgiig medej chaddagguie. Ene tal deer zovlogoo ogch tuslana uu.

    ReplyDelete
    Replies
    1. Сайн байна уу?
      Эхлээд ямар мэргэжлээр сурахаа тогтоод тэгээд сургуулиа сонгосон нь дээр байхаа. Гадаад оюутан материалаараа л элсэж ордог болохоор бүрдүүлэх юмаа сайн бэлдэхэд л болно. Корё Их сургуулийн байгалийн ухааны салбар нь 70-100% тэтгэлэгтэй байдаг. Бусад салбарыг нь сайн мэдэхгүй байна. Кёнхы их сургууль хэлний TOFIC 5-д тэнцсэн хүнд эхний семестр тэтгэлэг олгодог байсан. Одоо ямар болсныг мэдэхгүй. Амжилт хүсье

      Delete
    2. Маркетингийн чиглэлээр элсэлт авдаг хэдэн сургуулийн хаяг явууллаа. Өөрөө сонголтоо хийгээрэй. Тэтгэлэгийн хувьд дээр бичсэн. Материалаа өгөөд л үз. Авах магадлалын тухай тухай сургууль л шийдэх асуудал.
      연세대학교
      상명대학교
      명지대학교
      홍익대학교
      건국대학교
      단국대학교
      인천대학교
      경기대학교
      인하대학교
      숭실대학교
      한서대학교
      호서대학교

      Delete
  22. Ok bayrlalaa. Magistraa marketingeer surah huseltei baigaa. Marketingeer surahad ymar surguuli sain, tetgelegt hamragdah bolomjtoi eseh talaar medeh zuilee helj ogno uu.

    ReplyDelete
    Replies
    1. Sain bnuu Bi solongost 1 jiliin hugatsaatai
      helniii beltgeld sould bairlah surguulid suraltsah huseltei bgamaa bair unaani mungu busad heregleenii zardal niileed hed orchim tug boloh bol mongol munguuur

      Delete
    2. Сайн байна уу? Зардал тухайн хүний хэрэглээ, байрны төлбөрөөс шалтгаална. Байраа дунджаар 200-300-д тооцоод, унаа нь 1 удаа суухад 1150 вон, хоол хүнсний зардал бараг л монголтой адилхан. Тэгээд өөрөө дундажлаад бодоод үзээрэй.

      Delete
    3. SAIN BN U?
      tanii blog uneheer ih taalagdlaa.Iim blog hutulj bgaad chin bayarlalaa tdg lavlah zuil bn.
      bi bakalavr tugssun mergejleeree ajilladag nuhur maani solongost ajildag.Tgd bi 6 sard helnii beltgeld yvah geed visand orood buteegui tdg odoo yaval visa garah bol geel shanalaad bjina.
      1. Visa garaagui shaltgaan n ger buliin baidal sanhuugiin chadavh gsn bsan.
      bi huuhedtei nuhurteige gerleltee batluulaagui bsan bolohoor ene n visa garahgui bh shaltgaan bolohuu?
      Esvel bi banknii batalgaagaa 15 sayaar huvi huneer garguulsan 1 honogiin hugatsaatai dansand hiilgeed butsaaagaad avdag sh de tegj hiilgesen enend asuudal baivuu?
      2. Odoo ahiad visand orvol huuuhedtei gedgee nuuh yostoin bolovu?
      3. zarim humuuus neg orood visa garaagui bol ahiad gardguimaa geed bhiimaa ene unen uu. Bi uul n yvchihmaar bhiimaa yaval deer ve
      Nadad zuwluguu ugvul tanid mash ih bayrlana

      Delete
    4. Сайн байна уу? Блогоор зочилсонд баярлалаа.
      Асуултанд чинь чадах мэдэхээрээ л хариулахыг хичээе. Визний асуудлын тухайд сайн мэдэхгүй юм байна.
      1. Магадгүй хэлний бэлтгэлд 2 сар гаран болоод 1 сая гаран вон төлдөг болохоор санхүүгийн чадамжийг харсан байж магадгүй. Гэхдээ энэ зөвхөн миний бодол шүү.
      2. Таны мэдээлэл нэгэнт байгаа болохоор хүүхэдтэй гэдгээ нуугаад хэрэггүй биз дээ.
      3. Визэнд дахиад ороод үзэхэд болохгүй юм байхгүй байлгүй дээ. Хүмүүс ам амнаас дам сонссон зүйлээ л ихэндээ дамжуулдаг. Сайн арга зам олоод ороод үзэхэд илүүдэхгүй л байх.

      Хувийн зүгээс зөвлөхөд гэрээний хүмүүс зун монгол явж болдог ш дээ. Нөхрийгөө хэд хоног монголд ирэхэд нь урьдчилаад бичиг баримтаа бэлдээд гэрлэлтээ батлуулчихвал сайн байх.
      Намраас англи юм уу, солонгос хэл монголдоо 1 жил сураад ирэх хавраас магистрт хувиараа материалаа бэлдээд өгөөд үзэхэд зүгээр болов уу. Яарч байхаар сайн бэлдээд нэг үзээд алдах нь эргээд харамсах зүйлгүй амар байх гэж бодох юм. Хэл сурлаа, гэрлэлтээ батлууллаа гээд муудах зүйл нэг ч байхгүй ш дээ. 1 жилийг зарцуулна. Дараа нь виз гараагүй байсан ч сурсан хэл, гэр бүлийн баталгаа чинь амьдралд чинь хэрэгтэй. Солонгосоос өөр улс явах боломж гарах ч юм уу, монголдоо илүү сайхан нөхцөлтэй ажил хийх ч юм уу мэдэхгүй ш дээ. Амжилт хүсье

      Delete
  23. сайн байна уу. Би хэлний бэлтгэлд сурах гэсэн юм. Хэлний бэлтгэлд хэдэн нас хүртэл заасан байдаг вэ. Өмнө нь солонгост байж байгаад баригдаж ирсэн хүн хамрагдаж болох уу. Ирээд 2 жил болж байна.Er ni barigdaj irsen hun solongost sursltsahaar viz meduulehed viz garah bolobuu. Odoo subilagchaar ajillaj bgaa l daa.

    ReplyDelete
    Replies
    1. Сайн байна уу?
      Хэлний бэлтгэлд сурахад нас заасан юм хараагүй юм байна. Баригдаж байсан бол immagration болон элчинд мэдээлэл чинь байгаа. Баригдсан хүмүүс ихэнхдээ 5 жилийн дараа л орж ирж болдог гэж сонсож байсан.

      Delete
  24. Sain baina uu? Heregtei medeellee avch chadlaa. Uneheer ih bayrlalaa. Bi Journalism and Mass comunication.r magistrt surah boldoltoi bgamaa. Ene chigleleer solongostoo ymar surguuliud sain gedgiig medej ogch bolohson bolov uu?

    ReplyDelete
    Replies
    1. Сайн байна уу? Блогоор зочилсонд баярлалаа. Блогийн бичлэг дунд их дээд сургуулийн вэб хаягууд байгаа. Тэндээс сургуулиудын сайт руу ороод мэргэжлийн тэнхимээс нь хайж байгаа мэргэжил болон ойролцоо мэргэжлээ хайгаад үзээрэй.

      Delete
  25. сайн байн уу? Би монголд дизайны чиглэлээр сурдаг ! одоо 3.р курст орно ! 3.р курсээсээ 1 жилийн чөлөө авч солонгост хэлний бэлтгэлд сурах бодолтой байна ! Ер нь хэлний курст аль сургуульд сурсан нь дээр вэ? Интерьер дизайны мэргэжлээр тэндээ нэг мөсөн үргэлжлүүлж сурья гэвэл??? Ер нь 1 жил хэлний курст сураад 4 эсвэл 5.р түвшинд тэнцэж чада болов уу? Сайн эл сурья гэвэл заавал үнэтэй сургуульд сурах уу? Зөвлөгөө өгч туслаач.....

    ReplyDelete
    Replies
    1. Сайн байна уу? 3-р курст одоо орж байгаа бол Монголдоо солонгос хэл сурсан ч боно ш дээ. Улаанбаатар дээд сургууль, МУИС дээр Сэжүн хагдан гэж байгаа. Энд сурдагтай бараг л ижил заадаг гэсэн. Төлбөр нь хамаагүй хямдхан. Жилийн чөлөө авч цаг хугацаа алдахгүй дээр нь хэлний бэлтгэлийн төлбөрт нэг дор их мөнгө зарцуулахгүй зүгээр.

      Delete
  26. сайн уу , их хэрэгтэй мэдээлэл байна, өөрөөс чинь жаахан юм лавлах гэсэн юм аа sukheehero@yahoo.com add hiicheeree tehvv

    ReplyDelete
    Replies
    1. Сайн байна уу? skype дээр uyanga_7-гнэмчихээрэй

      Delete
  27. сайн уу, би skype дээр айди нээгээд чамайг нэмсэн боловч чи ерөөсөө хариу бичихгүй адд хийхгүй байна, sukheehero гээд skype дээр чи намайг нэмчиж болох уу , баярлалаа

    ReplyDelete
  28. сайн байна уу? таны блог маш их таалагдлаа. би сая хэлний бэлтгэлээр суралцах гээд тухайн сургуулиасаа хэлний бэлтгэлийн урилга авсан юмаа. тэгээд элчинд визэнд орсон чинь татгалзсан хариу ирсэн. Харин одоо 3н сарын дараа дахин визэнд орох эрхтэй гэсэн юмаа. Тэгээд би энэ удаад С3 визээр ороод тэндээ очоод D4 виз болгож солиод тэгээд хойшид солонгост магистерээр суралцах хүсэлтэй байгаа ю мл даа. Энэ хэзээ боломжтой байдаг юм бол. Сая хэлний бэлтгэлээр ороод гараагүй тэгээд дараа нь Аялалаар орно гэвэл хэр гарах бол.

    ReplyDelete
  29. amjilt husii!!
    humuust heregtei iim medeelleer hangaj bgaad..
    nadad bas asuult bna.. deer garaad bi olj haraagui ch bj magadgui l dee.
    Gehdee Solongost helnii beltgeld suraltsahad oiroltsoogoor tolbor ni hed bdiim bol teriig medeed ogooch.. tgd bas helnii beltgeld suraltsangaa amjirgaanii mongo ni hed orchim boldiin bol?
    amjilt husii!!!

    ReplyDelete
  30. Sn bnuu tanii blog mash ih taalagdlaa. Tvrvv jil bakalawraa tgssun odoo solongost magistert surah hvseltei bgamaa tgeed mgl-s zuuchilj ugdug hed heden gazart uulzaj vzlee tgeed 2 surguuli bn ali n deer ve gedgiig asuuj zuwulguu avah gesen ym. 1. Anyan 2. Mukpu gesen 2 surguuli bgamaa tgeed vne tulbur n ch ijilhen Anyan n zuwhun helnii beltgeld l zuuchilj bgaan nuguuh n bolohoor vrgeljlvvleed magistert shuud shalgaltaa uguud surch bolno gesen ymartaich ehnii eeljind hel medehgvi bolohoro helnii beltgeld yvj taaraa vizind orohdoo ali ch surguuli n ehleed helnii beltgel gej yvahuu ali eswel Mukpu n magistert gej bvrtgvleh bolhoor magister gej vizend ordimuu yadiin bol ene 2 surguuliin ali n deer ve gej asuuh gesiin helj ugc tuslaach naidwart ymaar l yvchmaar bn.

    ReplyDelete
  31. sain bn u. bi mongoloos helni beltgeld burtguuleh gej bgamaa. materialuudaa yvuultsan. getel solongos huni batlan daalt shaardaad bn teriig yaj hiidiin medhu. odoo nada 4-5 honogiin hugatsaal bn hariu bicheerei

    ReplyDelete
  32. сайн байна уу? би монголд 1-р курст сурдаг юмаа тэгээд солонгосруу хэлний бэлтгэлд яваад тэндээ бакалавраар сурах хүсэлтэй байгаа. тэгээд найз охинтойгоо хамт явах хүсэлтэй байгаа юмаа найз охиноо дагуулаад явах боломж байгаа болов уу? эхнэр нөхөр 2 гээд хамт явах боломж байгаа юу? хаана яаж хандвал боломжтой вэ? хэлж өгч тус болооч???

    ReplyDelete
  33. sn bnuu? bi solongosd surah gj bgaamaa solongosiin Daejeon hotiin pai chai-n ih surguuliin medeelliig olood ogooch dehuu yaraltai heregtei bgaamaa. jIsheeni: urilga tulbur vis burduuleh material geel guiya yaraltai

    ReplyDelete
  34. sainuu bi baga emch mergejileer surguulia togschison odoo harin tsaash vrgeljlvvlen surch ih emch boloh zorilgotoi ywaa . solongot ene chigleleer ymar surguulid yaj elsej oroh we bas hel jaahan taaruu er n ehnii alhamaa yaj hiisen n dr vv

    ReplyDelete
  35. Сайн байна уу? Би хэлний бэлтгэлд сурах төлөвлөгөөтэй байгаа л даа. Тэгээд бүртгүүлэх явцдаа мэдээлэл хайгаад таны блог-ыг уншлаа их хэрэгтэй олон зүйлс нийтэлсэн байна их баяртай байна. Тэгээд хэлний бэлтгэлийн эссе бичих талаар өөрөөс чинь асуух гэсэн юм. Яг ямар сэдэвтэй юу бичэх ёстой юм болоо?

    ReplyDelete
    Replies
    1. Сайн байна уу?
      Блогоор зочилсон танд баярлалаа. Хэлний бэлтгэлийн суралцах төлөвлөгөөг зүгээр л ямар зорилгоор солонгос хэл сурах гэж байгаа болон хэддүгээр түвшинд хүртэл суралцахыг хүсч байна, мөн хэлний бэлтгэлд суралцангаа цаашдаа юу юу хийж сурахыг илүү эрмэлзэж байгаа тусгаж өгвөл сайн. 1 нүүр л юм бичихэд болно.

      Амжилт хүсэе

      Delete
  36. сайн байнуу? хэрэгтэй мэдээллүүд байнаа баярлалааа...би монголд найруулагчийн чиглэлэээр сурдаг.солонгосын урлагийн их сургуулиудын талаар мэдээлэл нийтэлж өгөөч.....ялангуяа магистарт сурхад тэтэглэг байдаг сургууль байдаг болов уу мэдэж өгөөч гэж хүсэж байна ..........маш их баярлалаа

    ReplyDelete
  37. сайн байна уу? Танд үнэхээр их баярлалаа...Бүгдэд нь хариулж өгч байгаад. Харин надад нэг асуулт байнаа. Би аяллын чиглэлээр бакалавр төгссөн юм. Тэгсэн ч өөр мэргэжлийн чиглэлээр Магистр хамгаалмаар байдаг. Болдог юм болов уу? Хөрвөж болох бол ямар мэргэжил байх боломжтой вэ?

    ReplyDelete
    Replies
    1. Сайн байна уу? Магистрт суралцахад баклаврын мэргэжил заавал ижил байх шаардлагагүй. Салбар ухаан нь тэс ондоо бол жоохон хэцүү байх. Жишээ нь: аялалын мэргэжил нийгэм, хүмүүнлэгийн салбар ухаанд хамаарна. Энэ дотроо багтаж байгаа нийгмийн ухааны ямар ч мэргэжлээр сурахад асуудалгүй. Харин анагаах, инженер, байгалийн ухаанаар сурна гэвэл жоохон хэцүү байх байх.

      Delete
  38. Сайн байна уу? таны тавьсан мэдээллээс ихээхэн зүйлийг олж мэдлээ. миний нэг асуултанд хариулж тус болооч шинэ ерөнхийлөгч гарч ирээд гадаадын иргэдийг нутаг буцааж байгаа гэсэн мэдээлэл уншлаа. суралцахаар очиж бйгаа хүмүүсд энэ яаж нөлөөлж байгаа бэ.

    ReplyDelete
  39. сайн байна уу өөрийн тань блог үнэхээр хүмүүст тус болж байна.баярлалаа.миний хувьд докторт сурах төлөвлөгөөтэй байгаа юм.Би их сургуульд багшилдаг л даа.багшилдаг гэхээр боломж хэр байдгийн бол.Эхлээд хэлний бэлтгэлд сураад дараа нь докторт сурахад ямар төрлийн визэнд орохуу.Аль нь амар вэ?.би виз буцдаг гэхээр нь л айгаад байна л даа.Би зуучлагчаар биш шууд өөрөө материалаа өгөх гэж байгаамаа.Гэр бүлтэй хүний виз буцах магадлалтай юу? санхүүгийн баталгааг заавал визний данс нээлгэх ёстой юу?10,000S ийн.энэ талаар зөвлөгөө өгөөч.визэнд орохдоо юуг анхаарах хэрэгтэй вэ?яахаар буцдаг юм бол.

    ReplyDelete
  40. Hi ih heregtei blog bn.bi ungursun hawar surguulia tugssun.angli helni bagsh orchuulagch chigleleer.
    tgd uugeere solongost tetgelgtei master degreed.d surah bolmj her bga bol. Ymr ymr tetgeleg awh bolmjtoi shalgaltuud bdg we?? Jishee n ;TOEFL. IELTS.TOPIC.TEPS geh met shalgaltuud awdag surguuluudig helj uguuch.
    Bas Busan. Masan hotuudad iim turliin deed surguuliu bdg boluu ??? Bolj ugwul ene hotuud ru ywh sonirholtoi bgma
    za hariu helne gj naidiii bayrlalaaa ;)

    ReplyDelete
  41. sain bnuu, end udriin mendiig hurgey. Bi photographygiin chigleleer surah bodoltoi baigaan. uuruu garaphicdesigner. ene chigleer surgadag surguuliin talaar medeelel uguuch,aan mun ene chigleleer surhiin tuld ehleed zaaval helnii beltgeld surah yostoi yu? eswel ene chigleleeree suraad hel surj boloh bolvuu? yaj naana chini orchij ene chigleleer surah talaar nadad medeelel ugch tuslaarai :) bayarlalaa. amjilt :)

    ReplyDelete
  42. Сайн байна уу. Ийм олон хүнд хэрэгцээтэй мэдээлэл өгдөгт тань баярлалаа. Би архитектурын чиглэлээр баклавр хамгаалсан. Тэгээд солонгост магестраа хамгаалах төлөвлөгөөтэй байгаамаа. Хэлний бэлтгэлд явах гээд сургуулиуд судлаад л байна. Та надад сургалт, нэр хүнд сайтай мөн тэтгэлэгт хамрагдах боломж их байдаг сургуулиас нь нэрлэж өгч тус болооч. Бас хэлний бэлтгэлийн төлбөрийг 2 хувааж төлж болдог болов уу.

    ReplyDelete
  43. sn bnu bi odo end muisd uul uurhain jugleleer surdag 2r kurs ghde neg l blj uguhq bn tgd koread kaist ymu seoul national university d surmaar bn endees yj burtguulhu helnii beltgel ni ymr unetei ym bl er ni koread surah ymarhuu ve tendee uldeed uul uurhain jigleleer ajillah bolomj bga bolvu esvel endee tugssun ni dr ym bolu hleed uguj

    ReplyDelete
  44. Sain bnauu,

    Heregtei medeelel tavisand bayarlalaa. Neg zuil asuuh gesen yum, bi solongost 3 sariin umnu irsen ba odoo helnii beltgeld surch bna. Solongost irsnees hoish 6 sariin daraa ajil hiih erhtei bolovch 3 sar bolood hiij bgaad barigdval yamar shiitgeltei bdag ve? Zuvluguu uguuch.

    ReplyDelete
  45. Bi odoo anagaahiin 4r kurs togsood SOlongos ulsad magistrt suraltsah gesiin yamar bolomjuud bdim bol

    ReplyDelete