Dec 8, 2011

Солонгост магистр, докторт суралцах

Энэ удаа магистр, докторт суралцахад суралцах орчин хийгээд мэдэж байвал зүгээр зүйлийн тухай товч бичихийг зорьлоо.
Юуны өмнө суралцахыг хүссэн сургуульдаа материалаа бэлдэн өгөөд тэнцсэн гэсэн хариу гарсан тэр үеэс би тухайн сургуулийн оюутан болсон гэж бодож болно. Гэхдээ төлбөрөө төлсөн тохиолдолд л энэ нь баталгаажна.
Нийгмийн ухаан, байгалийн ухаан, инженерийн салбараасаа хамаараад суралцах орчин нөхцөл бага зэрэг өөр ч ерөнхийдөө бол ижил гэж хэлж болно. Магистр 24кр хичээл сонсох хугацаа 2 жил, доктор 36кр хичээл сонсох хугацаа 3 жил, үүнээс гадна зарим сургуульд магистр докторын хавсарсан сургалт бий. Хавсарснаар сурвал 4 жилд 60 кр сонсоно. Диплом, диссертацийн кредит энд ороогүй. Зөвхөн сонсох хичээлийн л кредитийн тоо. Нэг хичээл 3кредит байдаг.


Баклаврын мэргэжлээ өөрчилж сурч байгаа тохиолдолд зарим сургууль 선수과목 буюу нөхөж үзэх мэргэжлийн хичээлийн нэрс гэж гаргадаг. Өөрөөр хэлбэл сургуулийнхаа баклавраас эдгээр хичээлүүдийг сонсох хэрэгтэй. Нийт сонсох кредит ихэнхдээ 18кр байдаг. Энэ бол 24 дээрээ нэмж сонсох кр.


Нэг семестрт дунджаар 2-3 хичээл л сонсоход хангалттай. Учир нь баклавртай адилгүй ачаалал харьцангуй их. Хичээл ихэнхдээ семенар хэлбэрээр явагддаг учраас 1 хичээл дээр 1 семестрт 3-4 илтгэл тавих хэрэгтэй болдог. Заримдаа үүнээс олон, бага тавих тохиолдол ч бий. Мэдээж тухайн хичээлийг удирдан явуулж байгаа профессор хэр юм шахаж хийлгэдэг хүн бэ гэдгээс хамаарах зүйл. Миний хувьд нийгмийн ухааны чиглэлээр сурдаг учраас өөрийнхөө хүрээнд л мэддэгээ энд хуваалцаж байна. Өөр салбаруудад өөр байж ч болно, мөн сургуулийн онцлогоос хамаараад өөр өөр байх нь бий.
2 юмуу 3-р семестрээс удирдагч багш болон хамгаалах сэдвээ сонгодог. 3-р семестрээс хойш диплом хамгаалах эрхийн шалгалт(논문자격시험 товчлол нь 논자시) гэдгийг өгдөг. Шалгалт нь ихэнхдээ гадаад хэл(англи хэл зарим сургуульд гадаад оюутнуудаас солонгос хэлний шалгалт авдаг), мэргэжлийн 2-3 шалгалт өгдөг. Энэ шалгалтандаа тэнцсэн бол диплом хамгаалалтанд орох эрхтэй болдог. Шалгалтыг жилдээ 2 удаа авдаг. 3 болон 9 сард шинэ семестр эхлэхэд бүртгэл нь явагддаг. Зарим сургууль семестрийн эхэнд зарим нь төгсгөлд нь авдаг. Хэрвээ шалгалтандаа унавал дараагийн семестрийг хүлээх хэрэгтэй болно.


Шалгалтандаа тэнцсэн бол диплом болон диссертаци хамгаалах ажилдаа орно. Энэ бас л цаг хугацаатай. Хамгаалахын өмнө магистр 1, доктор 2 удаа нээлттэй хэлэлцүүлэгт ордог.
Магистрын хамгаалах зөвлөл 3, докторынх нь 5 гишүүнтэй байдаг. Нээлттэй хэлэлцүүлэгээ амжилттай давсан бол хамгаалалтанд орно. Хамгаалалт мөн л шалгалттай адил 1 жилд 2 удаа буюу 1 семестр 1 удаа явагдана. Урьдчилан зарладаг учир тэр үед нь бүртгүүлээд хамгаалах хураамжийн мөнгөө тушаахад л болно.
Магистрын хамгаалалт 1, докторынх нь 3 удаа ордог. Магистрын хамгаалах нийт хугацаа 1 семестр буюу хагас жил орчим, доктор харин 2 хэлэлцүүлэгтэй учир 1 жил орчим зарцуулагддаг.


Энд диплом болон диссертаци бичих хугацаа ер ороогүйг анхаараарай. Энэ бол тухайн суралцагчаас л хамаарах зүйл. Хамгаалалт амжилттай болсон бол дипломоо эцсийн засварт оруулан сургуулиас гаргаж өгсөн стандартын дагуу дипломын хэвлэлийн эхийг бэлтгэн 30 орчим хувь хэвлэнэ. Үүнээс их хэвлэж болно. 10 гаруй хувийг нь сургуульд, үүнээс гадна удирдсан багш, хамгаалах зөвлөлийн профессорууд, тэнхимийн мэргэжлийн багш нар, мөн хамт суралцаж байсан хүмүүстээ тарааж өгөх хэрэгтэй. Ингээд дуусан бол төгсөлтийн баяраа хүлээх л үлдэнэ дээ. Төгсөлт намар 8 сар, хавар 2 сарын сүүлээр болдог.

16 comments:

Zul said...

Sain bnuu? Magistrt orohod surguuliudiin jishgeer ymar ymar bichig barimt shaardlagatai bdag, hedii uyd burtguulvel boloh, gadaad oyutand olgodog surgaltiin tetgelegtei ymar ymar surguuliud bdag, ihevchlen tetgelegt hamragdahad ymar bolzol hangasan bh ystoi talaar delgerengui medeelel ogch boloh bolov uu?

Unknown said...

Сайн байна уу? Хариуг нилээн удаж хүргэж байгаад уучлаарай. Блогийн Гадаадад суралцах дотор Солонгост суралцах зөвлөмж гэсэн гарчигтай нийтлэлд таны асуусан асуултын хариулт бараг бүгд бий.
Тэтгэлэгтэй сургуулийн хувьд гэвэл сүүлийн үед ихэнх сургуулиуд гадаад оюутанд 50% тэтгэлэг өгч байгаа голч нь 2,7-с дээш сурвал гэсэн болзолтой байсан санагдаж байна. Гэхдээ сургууль болгон өөр.
Хэлний шалгалтын оноотой, дүн нь гайгүй, танилцуулга, төлөвлөгөө 2-оо сайн бичсэн байвал тэтгэлэгт өрсөлдөхөд гайгүй байлгүй дээ. Гэхдээ тэтгэлэгийг тухайн сургууль, тэнхим л шийдэх асуудал учир баталгаатай тэгдэг гэж хэлж чадахгүйнэ. Материалаа өгөөд л үзсэн нь дээр.

сайн бн уу said...

Сайн байна уу би монголд баклавраөр төгссөн юмаа одоо солонгосд гэрээний e9визээр энд ажилж байгаа магистраар сурах гэсэн юмаа эндээсээ шүүд сураалцах боломж байгаа юү заавал могол явах шаардлагатай юу яавал дээр вэ хэлж өгөөч

хишиг said...

солонгос улсад магистраар сурах бодолтой байгаа , нөхөр маань тэнд байдаг юм. Гол нь би сурахдаа хүүхдээ аваад явж болох болов уу?

Anonymous said...

сайн байна уу? давын өмнө бидэнд хүргэж буй мэдээллүүдэд чинь талархах гэсэн юм. би монголд бизнес менежментийн бакалаврыг 3.8 голч дүнтэйгээр хамгаалсан . хувийн зардлаар гадаадад мастер хамгаална гэхэд санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа юм. англи хэлэнд сайн бэлдээд ийш тийшээ явах боломж байгаа ч би солонгосыг сонирхож байгаа юм л даа. солонгост мастерт сурахад 100 хувийн тэтгэлэг олдох найдвар хэр байдаг бол. ерөнхий шалгууруудыг бол сайн хангах байхаа нийгмийн идэвхи сурлага зэрэгт бол асуудалгүй харин нас 25 хүрч байгаа юм. мэдэх зүйл байвал зөвлөгөө өгч туслана уу

Unknown said...

Сайн байна уу? Тэтгэлэг олдох эсэх нь материалаа өгч үзэж байж л мэдэх зүйл. Олдоод сурч байгаа оюутнууд ч олон байна. Хувийнхаа зардлаар сурч байгаа нь олон.
Сургууль материалаар шалгаруулж авдаг болохоор дүн гадаад хэлний мэдлэг 2 гол үзүүлэлт болдог байх.

MB-р бол энд маш олон оюутан сурдаг. Ганц монгол ч биш олон улсын оюутнууд сурдаг. Өрсөлдөгч олонтой салбарт тэтгэлэгт тэр хэмжээгээрээ олон хүн өрсөлдөнө гэсэн үг.

Амжилт

Anonymous said...

боломжгүй зүйл гэж байхгүй болохоор оролдоод л үзье баярлалаа. өөрт чинь бас бүх зүйлд чинь амжилт хүсье

Anonymous said...

баярлалаа хэрэгтэй мэдээлэл харамгүй тавьж байгаад. Солонгост нийгмийн ажил болон улс төрийн чиглэлээр ямар сургуульд суралцах боломжтой байдаг вэ? тэтгэлэгээр

Unknown said...

Сайн байна уу? Солонгосын сургуулиуд инэнх нь нийгэм, улс төрийн чиглэлийн мэргэжил байгаа. Төлбөрийн тэтгэлэгийн хувьд 100% тэтгэлэгээр сурахад амар биш л байх. Энэ блог дээр хэд хэдэн сургуулийн хаягийг оруулсан. Тэр сургуулиудын ихэнх нь гадаад оюутан 50% хөнгөлөлттэй сургадаг. Гэхдээ семестер бүр дундаж 2,7-оос дээш гарвал 50%-иа аваад сураад байх боломжтой болов уу. Амжилт хүсье

Anonymous said...

Баярлалаа. Нийгмийн ухааны сургуулиудаас аль нь сайн бэ сургалтаараа. Инха их сургууль нийгмийн ухааныхаа сургуулиудаас хэдэд жагсдаг бэ.

Unknown said...

sn bna u ym asuh gesin magistart surahad angli sain medh estoi yu mini huwid angli heldee jhn taruuhan l da hariu

Anonymous said...

Sain baina uu? Ene blogoo ajilluulj bgaa esehiig medehgui yumaa, Yu ch gesen asuuchii, Solongost Magistart suraltsah sanaatai baigaa yumaa , banknii batalgaag manaihan er ni yaj hiij baina ve? Ochnoon olon hun l yavah yum, bugdeeree 10000$ iin batalgaagaa hiigeel yavj bgaa baih, mongolchuud iim bayan boltsiimuu esuul bugdeeree huuramchaar garguulaad baina uu? Bi tegj hun amitnaar garguulah demii gej bodoj baina bas ter garguuldag mungu ni ch haa baigaa yum buu med!

өгүрхш said...

сайн байна уу би одоо төгсөх курсийн оюутан нь длаа харин солонгост магистр хамгаалах хүсэлтэй байгаа юм лдаа миний суралцаад төгсөж буй мэргэжил сэтгүүлч мэргэжиллдээ, энэ чиглэлийн сургууль сөүл хотод хэр байгаа бол бас бакадаврын голчоос хамаарч хөнглөлттэй суралцах боломж бий юу


Unknown said...

Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би сая аялалын визэнд орсон юм. Солонгост очиж магистарт сурах санаатай. Гэтэл миний голч 2.8 юм аа. Би хэрвээ солонгос хэлний бэлтгэлд яваад хэлээ сайн сураад шалгалт өгвөл миний голч тэнцэх болов уу. Энэ талаар хариу өнгөөч тэгэх үү. Баярлалаа.

Unknown said...

сайн байна уу хариу хурдан бичнэ гэж найдаж бичлээ. Солонгос улсад уул уурхайн чиглэлийн сургууль байдаг уу байдаг бол хэлээд өгөөч. эрэл мухардаад байнаа

Unknown said...

сайн байна уу хариу хурдан бичнэ гэж найдаж бичлээ. Солонгос улсад уул уурхайн чиглэлийн сургууль байдаг уу байдаг бол хэлээд өгөөч. эрэл мухардаад байнаа