Jun 18, 2013

Амьдралын зорилгын талаар бодлоо хуваалцахуй

Блогоор зочилж байгаа бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье. 

Эрхэм зочдын маань ихэнх нь тэтгэлэгтэйгээр суралцах боломж хайн интернетээр аялаж байгаад миний блогоор зочилсон байх. Зорьж явбал хүрнэ гэж сайхан монгол үг байдаг. Гэхдээ тэр зорилго чин тодорхой бөгөөд агуу байвал хувь заяа чин ч агуу байх болно. 

Агуу зорилго гэдэг харин ямар зорилгыг хэлдэг бол гэж та нар нэг ч гэсэн удаа бодож үзээрэй. Үнэндээ хүмүүс бидэнд зайлшгүй хэрэгцээ гэж бий. Үүнийг амьдралын чухал зорилгоо болгон амьдардаг хүмүүс олон байдаг. Эдгээр нь сайхан гэр бүлтэй болох, байр машин болон хэрэгцээний амин чухал зүйлтэй амьдрах хүсэл билээ. Энэ хүсэл зорилгыг амьдралын нэн тэргүүний зорилт гэх болов уу. Харин өөрийн амин чухал хэрэгцээнээс хальж энэ зорилгодоо олон хүмүүсийг багтааж, тэдний сайн сайхны төлөө зүтгэж байгаа бол амин чухал зорилт нь аяндаа бүтэх бизээ.

Өнөөдөр олон монгол залуучууд нийгмийн сайн сайхны төлөө дуу хоолой нэгтгэж байгааг харахдаа үнэхээр бахархаж баярлаж байна. Бид ирээдүйгээ агуугаар харж, шудрага ёс, эмх журамтай харилцааг гэр бүлээсээ эхлэн хэрэгжүүлвэл монголын агуу зорилго бүтнэ гэж найдаж байна.

Залуучуудаа зорилго агуу бол хувь заяа агуу.

Jan 12, 2013

Монголчууд яах байсан бол?

Аяга кофе уух гэж байтал дотор нь нэг ялаа орчихжээ. 
Үүнийг харсан хүмүүс ямар үйлдэл үзүүлэх бол?

Итали хүн : Аягатай кофегоо шидэж уурлана

Герман хүн : Аягаа сайтар угаагаад кофегоо хийж ууна

Франц хүн : Ялаагаа авч хаяад кофегоо ууна

Хятад хүн : Ялаагаа авч идээд кофег асгана

Изриаль хүн : Кофегоо Франц хүнд зарж, ялааг Хятад хүнд зараад өөрөө цай уун, нэмэлт орлогоороо кофенд ялаа орж унахааргүй ямар нэгэн төхөөрөмжийг зохион бүтээнэ.

Палестин хүн : Изриальчуудыг кофенд ялаа оруулсан гол буруутан гэж шүүмжлэн, НҮБ-д эсэргүүцлээ илэрхийлж, шинэ кофе худалдаж авах тухайгаа Европын холбоонд хэлж тэндээс санхүү гаргуулан тэр мөнгөөрөө дэлбэрэх бодис худалдан авч кофешоп-ыг дэлбэлнэ. Харин мөнөөх дэлбэрсэн кофешопт нь Итали, Франц, Хятад, Герман хүмүүс цуглан суугаад Изриальчуудын ууж байгаа цайг Палестинд өгүүлэхээр ятгаж суужээ.