Dec 28, 2012

Хүүхэд төрөх хугацааг хэрхэн тодорхойлох вэ?

Сайн байцгаана уу? Блогтоо бичлэг оруулалгүй нилээдгүй хугацаа өнгөрчээ. Одооноос эхлэн жирэмсэн эхчүүдэд тусламж болох зүйлийг өөрийн чадлын хирээр оруулахаар шийдээд анхны бичлэгээ бичиж сууна.

Эмэгтэйчүүд бид жирэмсэн болсноо мэдмэгц хүүхэд хэзээ төрөх бол гэж боддог. 10 сар тээж гэж ярьдаг болохоор хүүхэд жирэмсэн болсноос хойш 10 сар тээж төрнө гэж ойлгож байсан үе саяхан санагдана. 4 долоо хоногийг 1 сараар тооцоож 10 сар тээдэг. Гэхдээ хуанлин тооллоор 9 сар тээдэг гэсэн үг. Хүүхэд төрөх өдрийг тооцохдоо
Хамгийн сүүлд сарын тэмдэг ирсэн өдөр + 14 хоног + 9 сар - 7 хоног = хүүхэд төрөх өдөр

Жишээ нь: Хамгийн сүүлд сарын тэмдэг ирсэн өдөр 2012 оны 11 сарын 10 + 14 хоног = 11 сарын 24 (энэ өдөр таны жирэмсэлсэн өдөр)

11 сарын 24 + 9 сар = 2013 оны 8 сарын 24

8 сарын 24 -7 хоног = 8 сарын 14нд танай хүүхэд хорвоо дээр мэндлэхнээ.

Залуу ээжүүд эмнэлэг орохоосоо өмнө хүүхдийнхээ төрөх өдрийг тооцож мэдээрэй.

No comments: