Sep 6, 2025

Итгэлээ асаа

Өнөөдөр номын дэлгүүрээс тариа асаа гэдэг номыг авах санаатай орлоо. Энэ үед тархинд орсон бодол итгэлээ асаа гэсэн үг байв .... чи чинь Тэнгэр газрыг бүтээгч төгс хүчит Эзэнд итгэдэг шүү дээ... итгэлээ асаа... Түүний амьд, ажилласаар байгаа гэдгийг гэрчил. Библиэр дүүрэн итгэлээр хэрхэн амьдарсан түүхүүд байгаа. Өөрийнхөө амьдралыг асаа, чамд хандсан Бурханы төлөвлөгөөг асаа... тэгээд уулан дээр тавьсан гэрэл нуугдаж үл чадна. Тиймээс асаа. Хэнд итгэдэгээ, ямар зорилготой амьдарч байгаагаа, чиний амьдралаас үлдэх өвийг асаа... 
Асгах ёстой бол асгаж, асах ёстой бол дүрэлзтэл асаад л дуусья.

М. Уянга
2025.9.6

Sep 1, 2025

Хичээлийн шинэ жил ба хүүхэд, эцэг эхийн харилцаа

Арай нүсэр гарчиг уу. Өдөржингөө кофешофт баярын уур амьсгалтай хүмүүс орж ирлээ. Миний л бодол хүүхдүүд өдрийн хамгийн идэвхитэй 4-7 цагийг гадуур өнгөрөөж байгаа. Аав, ээжүүд бас ойролцоо цагийг гадуур өнгөрөөнө. Оройдоо гэртээ цуглаад ядарсан бид амрах хүсэлтэй хүмүүс байгаа. Гэхдээ л хүүхдүүдтэйгээ 30 минут, тоглох ном унших цаг гаргавал гэр бүлийн харилцаа өөрчлөгдөнө. 
Бас үүнээс ч дутахааргүй чухал зүйл нь гэрийн ажлаа хамтдаа хувааж аваад, хүүхдүүдээ дагуулан ажилд сургах хэрэгтэй байна. Аяга угаах, 00 ванн угаах, оймс угаах, угаалтуур угаах гэдэг чинь айлд өдөртөө багадаа 1, бүгдээрээ гэртээ байвал 3-4 хийх зүйлс. Ядаж үүнийгээ цэвэрхэн хийгээд сурчихвал насны амьдралд цэвэрхэн амьдрах суурь тавигдана. 2-р шат хурааж, эвхэх, эмх замбараатай байхыг бас дагуулаад хамт хийгээд хэлээд хийгээд, үлгэрлэн харуулах. 3-р өөртөө хэрэгтэй эрүүл хоол хүнсээ боловсруулаад идэх, цэвэрлээд бэлтгэж сурах. Эдгээрийг 1 наснаас нь хойш өдөр бүр бага багаар дагуулаад хийгээд хийснийг сайшаан магтаад, засаж залруулахыг нь үглэхгүй хэлж сурах эцэг эхийн эрдэм болоод байна. 
Миний ойлгосноор биеэ даах гэдэг нь өөрийгөө бүх талаар халамжилж сурах юм.
Насанд хүрсэн ч бусдаас байнга халамж, анхаарал хүсээд өөрөө бусдад халамж, анхаарал тавьж мэдэхгүй хүмүүс маш их шүү.