Dec 28, 2024

Өөрийгөө ойлгохуй

Бодлоо хэрхэн төлөвлөгөө болгож, төлөвлөснөө ажил хэрэг болгох талаар илүү нухацтай өөртөө шаардлага тавьж амьдрах хэрэгтэй байна. Олон жил бодоод л, мөрөөдөөд л суусаар байтал залуу нас минь ард хоцрох гээд, дээр нь олон хүүхэдтэй ээжүүдийн сэтгэлээ зогоодог үгсийг л хэлээд суучих гээд байхымаа. Үр хүүхэд минь л эрүүл саруул, эрдэм номтой өсвөл боллоо.

Би өөрөө бас сэтгэл санаа, бие эрүүл мэнд, санхүүгийн чадамж, хийчих юмсан гэснээ бүтээж амьдармаар байхын. 
Хаанаас эхлэх билээ?
Олон жил гэртээ суухаар гарч орох газар цөөрч, уулзаж сэтгэлээ нээдэг хүмүүс багасдаг юм байна. Тэглээ гээд бусдын дунд байхын хүслэн болж, өөрийнхөө хамаг цагийг асгаж ч чадахгүйнэ. 

Гэхдээ сайн шийдвэр бий. Бодол, цаг хугацаа гээд бүх зүйл дээрээ энгийн байж, хамгийн чухал зүйлээ хийх хэрэгтэйн байна.

Ямартай ч одоо төлөвлөгөө гаргахын тулд чухал биш, чухал, яаралтай, яаралтай гэсэн ангилалд бодож байгаа зүйлсээ ангилах хэрэгтэй.

Тэгээд урт богино хугацааны төлөвлөгөөгөө гарганаа.
Хэрхэн, ямар хэмжүүрээр төлөвлөж
байгаагаа дараа хуваалцана.

Бичсэн чинь цэгцрээд сайхан болчихлоо.

Sep 7, 2024

Монгол гэр бүлүүдэд нийтлэг тулгамдаж буй 15 асуудалд хэрхэн шийдэл олох вэ?

Монгол гэр бүлүүдэд нийтлэг тулгамдаж буй 15 асуудал

Залуу Судлаач сангийн судлаачид “Гэр бүлд нийтлэг тулгамдаж буй 15 асуудлыг тодорхойлж, системийн арга зүйгээр дүн шинжилгээ хийж, нийт 30 доголдол илэрсний 13 нь эхнэр, нөхөр хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилт хангалтгүй байгаас үүсжээ. Үүнд:

-         Гишүүд хорт зүршилд хамааралтай болох
-         Ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрдөггүй байх
-         Гэр бүлийн гишүүд харилцан тэгш оролцоогүй
-         Гэр бүлийн гишүүд нэг нэгнээ хүчирхийлдэг
-         Бие биеэсээ хол амьдардаг
-         Нэг нэгнийхээ итгэлийг алддаг
-         Хамтран шийдвэр гаргадаггүй
-         Гэр бүлийн бие даасан байдал алдагддаг
-         Амьдрах тав тухтай орчин бүрдүүлж чадаагүйгээс
-         Хувийн орон зайд халддаг
-         Ажлын ачааллаас үүдсэн стрессээ гэр бүлдээ гаргадаг
-         Шилжилт хөдөлгөөнөөс үүссэн асуудал
-         Гэр бүлийн ирээдүйгээ төлөвлөдөггүй зэрэг үүргийн
хэрэгжилт хангалтгүй байгаагийн нэг шалтгаан нь гэр бүл
болж буй залуусын олонх нь хуулиар хүлээсэн үүргээ
мэдэхгүйгээс гэрлэж байгаа явдал юм. Монгол Улсын гэр
бүлийн тухай хуульд зааснаар эхнэр, нөхөр тэгш эрх
эдэлж, эн тэнцүү үүрэг хүлээнэ. Энэ хуулийн 10.3-т
зааснаар дараах үүргийг адил хүлээнэ. Үүнд:
-         Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх
      Хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх
-         Бие бие ээ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах
-         Гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх
-         Хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй
-         Бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх
-         Угийн бичиг хөтлөх зэрэг багтана.
Дээрх хуульд заасан үүрэг нь маш ерөнхий томъёолол бөгөөд цааш тунгааж бодвол илүү гүн санааг агуулсан байдаг. Гэр бүлийн гишүүд үүргээ хэрэгжүүлээгүйгээс болж үл ойлголцол, маргаан үүсэх бөгөөд маргаанаа өөрсдөө шийдвэрлэж чадахгүй бол хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэхэд хүрдэг.

Үргэлжлэлийг "Тод Гэрэлтэх Бүсгүй" номоос уншаарай.

Үүнийг уншаад бид юу хийх хэрэгтэй вэ гэж бодлоо. Гол чухал нь үерхэлийн тухай хичээл дунд ангиас сургалтын хөтөлбөрт оруулах, гэр бүл болохын өмнөх зөвлөгөө өгөх төвүүд, түүнд ажиллах мэргэжлийн гэр бүлийн зөвлөгөө өгөх хүмүүс их байх хэрэгтэй юм байна даа гэж бодогдлоо. 

Jul 24, 2024

Амьдралаа би чамд хайртай

2013 оноос хойш бичлэг ерөөсөө оруулсангүй нэг мэдсэн 11 жил өнгөрчээ. Хувь хүний минь хувьд их өөрчлөлтийг туулсан ололт, амжилт, ухаарал, ойлголтоор дүүрэн жилүүд байлаа. Монголдоо буцаж ирээд 9 жил болохнээ. Завсар нь хэдэн сараар 3-4 улсад амьдарлаа. 

Хүүхдүүдээ өсгөнгөө боловсролын талаар өөрийн ойлголтоо давсан сорилтыг туулсан жилүүд байна. Ингээд цаашдаа боловсролын талаар нилээн түлхүү бичиж байхаар шийдлээ.